“ЦБОН” компани Монгол улс дахь Австралийн худалдааны танхимын гишүүн боллоо

Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт сүүлийн 20 гаруй жил үндэсний ханган нийлүүлэлтийн түншээр ажиллаж буй “ЦБОН” компани нь Монгол улс дахь Австралийн худалдааны танхимын гишүүн байгууллага боллоо. Монгол-Австралийн Худалдааны танхим (AustCham Mongolia) нь Австрали, Монголын бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2013 онд Монгол Улсад байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Тус танхим Монгол дахь Австралийн Консулын газар, Австралийн Худалдааны комисстой хамтран ажилладаг бөгөөд гишүүн байгууллагууддаа Монголын эдийн засаг, бизнесийн нөхцөл байдал, цаг үеийн үйл явдлын талаарх шаардлагатай мэдээллээр тогтмол хангаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд болон бизнесийн түншүүдийн холбоо харилцааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд одоогоор уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээний төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага, компанитай хамтран ажиллаж байгаа юм. Иймд уул уурхай, аж үйлдвэрийн салбарын нэг цэгийн хангамж, үйлчилгээг хүргэж буй “ЦБОН” компани нь Монгол улс дахь Австралийн худалдааны танхимын гишүүн байгууллага болсноор тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол оролцож, дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахаас гадна бусад бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломж бүрдэж байна.

Share on facebook
Facebook
Share on linkedin
LinkedIn

Оюу Толгойн Шинэ Хайрхан

  Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г. Батсүх нь тус уурхайн “Үйлдвэрлэлийн ам”-ны барилгын ажил дуусч шинэхэн өндөр цамхаг сүндэрлэснийг тохиолдуулан “Оюу толгойн шинэ хайрхан”

Дэлгэрэнгүй »

Ид шид бүтээгч хамт олон

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Лантуун ДОХИО бүлгэмийн хэрэгжүүлж буй Ид шидийн орон төсөлд шинэ оны босгон дээр бэлэг барьсан билээ. Биднийг очиход хүүхдүүдэд ид шид бүтээж

Дэлгэрэнгүй »

“ЦБОН” компани оюуны спортыг түгээн дэлгэрүүлэхээр “Отелло” клубийг дэмжлээ

Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үндэсний ханган нийлүүлэлтийн түншээр ажилладаг “ЦБОН” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн “Отелло” клуб байгуулахад

Дэлгэрэнгүй »

“ЦБОН” компани Монгол улс дахь Австралийн худалдааны танхимын гишүүн боллоо

Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт сүүлийн 20 гаруй жил үндэсний ханган нийлүүлэлтийн түншээр ажиллаж буй “ЦБОН” компани нь Монгол улс дахь Австралийн худалдааны танхимын

Дэлгэрэнгүй »

Баярын мэндчилгээ

Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлчилгээний чиглэлээр жижиг бизнесийн нэгжээс үндэсний хэмжээний ханган нийлүүлэлтийн компани болтлоо өргөжсөн “ЦБОН” компанийн 20 жил

Дэлгэрэнгүй »