Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г. Батсүх нь тус уурхайн “Үйлдвэрлэлийн ам”-ны барилгын ажил дуусч шинэхэн өндөр цамхаг сүндэрлэснийг тохиолдуулан “Оюу толгойн шинэ хайрхан” гарчигтай нийтлэл бичжээ. Монгол оронд маань нэг ч гэсэн ирээдүйтэй, гэрэл гэгээтэй төсөл маш ахицтай урагшилж байгаад бид баяртай байна. Тэр тусмаа бидний хамт олон энэхүү ажилд оролцож байгаад бахархах сэтгэл төрж байна. Дэлхийн шилдэг зураг төсөл, инженерингийн шийдэлд суурилсан энэхүү бүтээн байгуулалтыг үндэсний инженер, техникчид, ажилчидтайгаа хамтран бүтээн босгосон Оюу Толгой ХХК хамт олонд талархал илэрхийлье.