БИДНИЙ ТУХАЙ

20 жилийн тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа бид жижиг бизнесийн нэгжээс үндэсний хэмжээний ханган нийлүүлэлтийн компани болтлоо өсөж чаджээ.

Одоо бид гадаадын салбартаа тэргүүлэгч харилцагч нарын хамтаар үндэсний тэргүүлэх мега төслууд дээр амжилттай ажиллаж байна.

Алсын хараа

Аж үйлдвэрийн салбарын үндэсний тэргүүний түншлэгч болох.

Эрхэм зорилго

Бид тогтвортой байдлыг эрхэм болгон, чанар, аюулгүй ажиллагаа, шинийг эрэлхийлэгч эх орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж хөгжих.

Нэгэн хэсэг инженерүүд нэгдэн багаж, шугам хоолойн суурьлуулалт, худалдааны үйлчилгээг үзүүлэхээр нэгдсэн билээ. Тэдний аялал нь хүсэл зориг дээр тулгуурлан жижиг компаниас өссөн дэвжих хүртлээ олон сорилт, даваануудыг туулан өдийг хүржээ. Өдгөө компани нь шинэ менежменттэйгээр тэдний уламжлал, үнэ цэнийг өвлөн эрчимтэй урагшлахаар ажилласаар байна.

Үнэт зүйлс

Хөгжил – Шинэчлэл

Шинэ мэдлэгийг хамт олны хөгжлийн түүчээ болгодог.
Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг.

Мэргэшил – Ур чадвар

Найдвартай байдал – Итгэлцэл

Ямар ч ажлыг үргэлж чанартай гүйцэтгэж найдвартай түншлэл бий болгодог.
Харилцагч нартаа сэтгэл гаргаж, өөрийн ажилдаа хариуцлагатай ханддаг.

Хариуцлага – Хандлага

Нийгмийн хариуцлага

Бид нийгэм, хүрээлэн буй орчиноо ямагт арвилан гамнаж, хөгжүүлж байх нь бидний үүрэг хэмээн ойлгодог. Тиймээс бид өдөр тутмын үйл ажиллагааны хүрээндээ хамруулан дараах зорилтот ажлуудыг авч хэрэгжүүлж байна.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

Гадна талбайн цэвэрлэгээг бид тогтмол хийдэг. Мөн цаасны хэрэглээгээ багасгах дорвитой ажлууд хийн хэвшүүлж байна.

ЦААС

Хаягдал цаасыг хаялгүй хадгалаж, сар бүр дахин боловсруулахаар илгээдэг.

НИЙГЭМ

Бид нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд тогтмол оролцохдоо таатай байдаг.



ХАНДИВ

Амжилттай гэрээ байгуулах тутамд хандивын үйл ажиллагаа зохион байгуулах нь бидний уламжлал болон тогтжээ. Бид сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд онцгой анхаарч тэдний цэцэрлэгтэй тогтмол хамтран ажиллаж байна.