“ЦБОН” компани оюуны спортыг түгээн дэлгэрүүлэхээр “Отелло” клубийг дэмжлээ

Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үндэсний ханган нийлүүлэлтийн түншээр ажилладаг “ЦБОН” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн “Отелло” клуб байгуулахад дэмжлэг үзүүлэн 10 хөлөгт тоглоом бэлэглэлээ. Шинэ төрлийн оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадавхи бүхий тамирчид бэлтгэн, Монгол улсын нэрийг олон улсын тавцанд оюуны спортоор өндөрт гаргах, улмаар дэлхийн аварга төрүүлэх зорилготой “Отелло” клуб нь 29-р сургуулийн авьяаслаг хүүхэд багачууддаа зориулан “Отелло” хөлөгт тоглоомын сургалтыг зохион байгуулсан бөгөөд “ЦБОН” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин ажиллалаа. Цаашид “Отелло” хөлөгт тоглоомын сургалт эрхлэх, сургагч багш бэлтгэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, олон улсын тэмцээнд Монгол улсыг төлөөлөн тамирчид оролцуулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.