“ЦБОН” компани Монгол улс дахь Австралийн худалдааны танхимын гишүүн боллоо

Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбарт сүүлийн 20 гаруй жил үндэсний ханган нийлүүлэлтийн түншээр ажиллаж буй “ЦБОН” компани нь Монгол улс дахь Австралийн худалдааны танхимын гишүүн байгууллага боллоо. Монгол-Австралийн Худалдааны танхим (AustCham Mongolia) нь Австрали, Монголын бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2013 онд Монгол Улсад байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Тус танхим Монгол дахь Австралийн Консулын газар, Австралийн Худалдааны комисстой хамтран ажилладаг бөгөөд гишүүн байгууллагууддаа Монголын эдийн засаг, бизнесийн нөхцөл байдал, цаг үеийн үйл явдлын талаарх шаардлагатай мэдээллээр тогтмол хангаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд болон бизнесийн түншүүдийн холбоо харилцааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд одоогоор уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээний төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага, компанитай хамтран ажиллаж байгаа юм. Иймд уул уурхай, аж үйлдвэрийн салбарын нэг цэгийн хангамж, үйлчилгээг хүргэж буй “ЦБОН” компани нь Монгол улс дахь Австралийн худалдааны танхимын гишүүн байгууллага болсноор тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол оролцож, дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахаас гадна бусад бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломж бүрдэж байна.