"Оюу толгой" ХХК -тай хамтран мод тарьлаа

Манай хамт олон “Оюу толгой” ХХК болон тэдний хамтран ажилладаг компаниудтай хамт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээнд оролцлоо. Бид хамтдаа 0,7 га талбайд 7 төрлийн нийт 2,000 гаруй мод, модлог ургамал тарьж Монгол улсын Ботаникийн цэцэрлэгийг моджуулах үйлст хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Ботаникийн цэцэрлэг нь манай улсын үнэхээр онцгойлон анхаарал хандуулахуйц газар болсон бөгөөд энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан "Оюу толгой" ХХК -ийн хамт олонд талархаж байна.